Аккредитив

АККРЕДИТИВ САНХҮҮЖИЛТ

АККРЕДИТИВ САНХҮҮЖИЛТ

2016.9.14

Хэрэв Та дэлхийн аль нэг улс орноос бараа, бүтээгдэхүүн худалдан авч борлуулдаг эсвэл үйлдвэрлэл, бизнесээ өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд материал худалдан авч байгаа бол Аккредитив нь гадаад худалдааны эрсдэлээс хамгаалах хамгийн тохиромжтой үйлчилгээ юм.

Импортлогчид ямар давуу талтай вэ?

  • Эрсдэл багатай: Экспортлогчийг сайн танихгүй, анх удаа бизнес хийж байгаа тохиолдолд илүү тохиромжтой. Банк экспортлогчоос барааг ачуулсныг нотлох баримт ирсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэх тул импортлогч захиалсан барааг ачигдахгүй, ирэхгүй байх гэсэн эрсдлээс хамгаалагдана.
  • Найдвартай: Хил дамнан худалдан авч буй барааны төлбөр тооцоог банкууд гүйцэтгэх тул олон улсын стандарт, дүрэм журмыг мөрдөж ажилладаг.
  • Санхүүжилтийн таатай нөхцөл: Аккредитивийн дараах санхүүжилт эд хамрагдсанаар импортлогч төлбөрийг гадаадын банкны зээлээр төлөх боломжтой.

Экспортлогчид ямар давуу талтай вэ?:

  • Эрсдэл багатай: Импортлогчийг танихгүй, тухайн оронруу анх удаа бараагаа нийлүүлж байгаа тохиолдолд илүү тохиромжтой. Аккредитив нээгч банк нь импортлогчийн өмнөөс төлбөр гүйцэтгэх үүрэг хүлээдэг тул бараагаа гадагшаа ачуулсны дараа мөнгөө авч чадахгүй байх эрсдлээс хамгаалагдана.
  • Санхүүжилтийн таатай нөхцөл: Экспортлогч аккредитивийн төлбөрийг хүлээн авах хугацаанаас өмнө банкны зээл, санхүүжилт авах боломжтой.  

Аккредитивийн төрөл:

  • Баталгаатай импортын аккредитив: Хэрэв экспортлогч нь импортлогчийн болон аккредитив нээгч банкийн төлбөр шилжүүлэхгүй байх, мөн тухайн импортлогч болон банкны оршин байгаа улс орны эрсдэлтэй байх зэргээс өөрийгөө хамгаалах үүднээс томоохон гуравдагч банкны давхар баталгааг шаардах тохиолдолд баталгаатай импортын аккредитивийг нээдэг.
  • Баталгаагүй импортын аккредитив: Аккредитив дээр баталгаа нэмэх шаардлагагүйг

Импортын аккредитивийн төлбөр төлөх хэлбэрүүд:

  • Шууд төлбөртэй аккредитив (At sight payment): Экспортлогч тал барааг ачуулсаныг нотлох баримтуудыг аккредитив нээгч банкруу илгээх бөгөөд баримтууд нь зөрчилгүй бол импортлогчийн зааварчилгааны дагуу нээгч банк төлбөрийг ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ.
  • Дараа төлбөртэй аккредитив (Deferred payment): Экспортлогчоос импортлогчид тодорхой хугацааны (30, 60, 90, 180, 360 хоног г.м) боломж өгөх бөгөөд барааг ачуулснаас хойш олгогдсон хугацааны дараа аккредитивийн төлбөрийг шилжүүлдэг. Ихэвчлэн дистрибьютор, дилер, салбар компаниуд болон олон жил хамтран ажилласан түншүүддээ ийм хугацааны боломжийг олгодог.
  • Холимог төлбөртэй аккредитив (Mixed payment): Аккредитивийн төлбөр олон нөхцөлтэй байж болно. Тухайлбал, төлбөрийн 30 хувийг шууд төлөх, 30 хувийг 90 хоногийн дараа төлөх, үлдсэн 40 хувийг 180 хоногийн дараа гэх мэт.

Төлбөрийн эх үүсвэрээр аккредитив нээх хэлбэрүүд:

  • Эх үүсвэртэй аккредитив: Аккредитив нээлгэгчийн данснаас мөнгөн эх үүсвэр тусгаарлаж нээх
  • Эх үүсвэргүй аккредитив: Аккредитив нээлгэгчийн данснаас мөнгөн эх үүсвэр тусгаарлахгүй зээлийн эх үүсвэрээр нээх

Аккредитив нээлгэхэд бүрдүүлэх материал:

  • Худалдааны гэрээ (нэхэмжлэх).
  • Банкны аккредитив нээлгэх хүсэлтийн маягтыг бөглөх.
  • Эх үүсвэргүй аккредитив нээлгэх бол зээлийн нэгэн адил материалыг нэмж бүрдүүлнэ.
  • Эх үүсвэртэй аккредитив нээлгэх бол мөнгөн дүн дансанд байршуулна. 

Холбоо барих:

  • Голомт Банк, Төв Оффис
  • Санхүүгийн Байгууллагын Хэлтэс
  • Утас: 70111646-(1553)
  • И-мейл: ibd@golomtbank.com
Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших