Бизнес модель

БИЗНЕС МОДЕЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

БИЗНЕС МОДЕЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

2016.9.13

Бизнес модель гэдэг нь товчхондоо байгууллага хэрэглэгчид хэрхэн үнэ цэнийг бүтээж, түгээж, эргээд өөртөө хэрхэн үнэ цэнэ олж авч буйг харуулах нэгдсэн тогтолцоо юм. Энэхүү тогтолцоог хангах Бизнес моделийн концепци, аргачлалыг дэлхий нийтээрээ  ашиглаж байна.

Бизнес модельд таний бизнест зайлшгүй хэрэглэгддэг 9 бүрдүүлэгч хэсэг буюу бизнесийн ойлголтуудыг нэгтгэсэн байдаг ба эдгээрийн логик уялдааг харуулж өгсөнөөрөө онцлог юм.  

Үүнд : 

1. Хэрэглэгчийн сегментүүд - Компанийн хүрч үйлчлэхээр зорьж буй бүлэг хүмүүс эсвэл байгууллагыг хэлнэ. Энэ нь  бүрдүүлэгч хэсгүүдээс хамгийн чухал бөгөөд  дэлгэрэнгүй судлах хэсэг юм.

2. Хүргэх үнэ цэнэ - Тодорхойлон гаргасан хэрэглэгчийн сегмент тус бүрт нь нэг бүрчлэн хүргэж буй үнэ цэнүүд болон түүнийг хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний багцыг илтгэнэ.

3. Сувгууд - Тодорхойлсон хэрэглэгчийн сегмент тус бүрт нь нэг бүрчлэн хэрхэн хүрч, санал болгож буй үнэ цэнээ хэрхэн хүргэж буй сувгийг харуулна.

4. Хэрэглэгчитэй тогтоох харилцаа - Тодорхойлсон хэрэглэгчийн сегмент тус бүрт нь нэг бүрчлэн тогтоосон харилцааны байдлыг харуулна.

5. Орлогын урсгал - Тодорхойлсон хэрэглэгчийн сегмент тус бүрээс компанид орж ирж буй мөнгөн урсгалыг харуулна.

6. Түлхүүр үйл ажиллагаа - Бизнес моделийг бүрэн ажиллахад буюу үнэ цэнийг бий болгоход шаардлагатай нэн чухал, хийгдэх ёстой зүйлсийг хэлнэ.

7. Түлхүүр нөөц - Бизнес моделийг бүрэн ажиллахад буюу үнэ цэнийг бий болгоход шаардлагатай нэн чухал өмч, хөрөнгийг хэлнэ.

8. Түлхүүр түншүүд - Бизнес моделийг бүрэн ажиллахад шаардлагатай нийлүүлэгч, түншүүдийн сүлжээг хэлнэ.

9. Өртөг зардын бүтэц - Бизнес моделтой холбоотой бүхий л өртөг зардлыг илэрхийлнэ

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших