Бизнес модель

БИЗНЕС МОДЕЛЬ БҮТЭЭХ ЗАГВАР

БИЗНЕС МОДЕЛЬ БҮТЭЭХ ЗАГВАР

2016.9.13

Бизнес модель бүтээх нь: Өрсөлдөөнд урт хугацаанд тогтвортой байр сууриа хадгалж, цааш илүү хурдан хөгжихийн тулд компани одоогийн бизнес моделоо үнэлж, өөрсдийгөө шинэчлэн маргаашийн бизнесийг бий болгох шинэ бизнес моделийг тодорхойлох шаардлагатай болдог.

Бизнес модель гэдэг нь товчхондоо байгууллага хэрэглэгчид хэрхэн үнэ цэнийг бүтээж, түгээж, эргээд өөртөө хэрхэн үнэ цэнэ олж авч буйг харуулах нэгдсэн тогтолцоо юм. Энэхүү тогтолцоог хангах Бизнес моделийн концепци, аргачлалыг дэлхий нийтээрээ  ашиглаж байна.

Бизнес модельд таний бизнест зайлшгүй хэрэглэгддэг 9 бүрдүүлэгч хэсэг буюу бизнесийн ойлголтуудыг нэгтгэсэн байдаг ба эдгээрийн логик уялдааг харуулж өгсөнөөрөө онцлог юм.  

Үүнд : 

1. Хэрэглэгчийн сегментүүд - Компанийн хүрч үйлчлэхээр зорьж буй бүлэг хүмүүс эсвэл байгууллагыг хэлнэ. Энэ нь  бүрдүүлэгч хэсгүүдээс хамгийн чухал бөгөөд дэлгэрэнгүй судлах хэсэг юм.

2. Хүргэх үнэ цэнэ - Тодорхойлон гаргасан хэрэглэгчийн сегмент тус бүрт нь нэг бүрчлэн хүргэж буй үнэ цэнүүд болон түүнийг хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний багцыг илтгэнэ.

3. Сувгууд - Тодорхойлсон хэрэглэгчийн сегмент тус бүрт нь нэг бүрчлэн хэрхэн хүрч, санал болгож буй үнэ цэнээ хэрхэн хүргэж буй сувгийг харуулна.

4. Хэрэглэгчитэй тогтоох харилцаа - Тодорхойлсон хэрэглэгчийн сегмент тус бүрт нь нэг бүрчлэн тогтоосон харилцааны байдлыг харуулна.

5. Орлогын урсгал - Тодорхойлсон хэрэглэгчийн сегмент тус бүрээс компанид орж ирж буй мөнгөн урсгалыг харуулна.

6. Түлхүүр үйл ажиллагаа - Бизнес моделийг бүрэн ажиллахад буюу үнэ цэнийг бий болгоход шаардлагатай нэн чухал, хийгдэх ёстой зүйлсийг хэлнэ.

7. Түлхүүр нөөц - Бизнес моделийг бүрэн ажиллахад буюу үнэ цэнийг бий болгоход шаардлагатай нэн чухал өмч, хөрөнгийг хэлнэ.

8. Түлхүүр түншүүд - Бизнес моделийг бүрэн ажиллахад шаардлагатай нийлүүлэгч, түншүүдийн сүлжээг хэлнэ.

9. Өртөг зардын бүтэц - Бизнес моделтой холбоотой бүхий л өртөг зардлыг илэрхийлнэ

Файл татах


Хэрэглэгчийг ойлгох: Хэрэглэгчийн сегментүүд буюу компанийн хүрч үйлчлэхээр зорьж буй бүлэг хүмүүс эсвэл байгууллага нь бизнес моделын чухал хэсэг байдаг.

Хэрэглэгчийн сегментүүд буюу компанийн хүрч үйлчлэхээр зорьж буй бүлэг хүмүүс эсвэл байгууллага нь бизнес моделын чухал хэсэг байдаг.

Хэрэглэгч бол аливаа бизнес моделийн зүрх, цөм нь юм. Хэрэглэгч харилцагчгүйгээр нэг ч компани  оршин тогтнож  чадахгүй  ба  тэдний  хэрэгцээг  илүү  сайн  хангахын  тулдхэрэглэгчийн  нийтлэг  шинж, хэрэглээний онцлог,  хэрэгцээгээр  нь  ангилж  судлах шаардлагатай. 

Файл татах


Бизнесийн үнэ цэнийг тодорхойлох: Тодорхой хэрэглэгчийн сегмент тус бүрт үнэ цэнэ бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний багц нь бизнес моделын чухал бүрдүүлэгч хэсэг болдог.

Тодорхой хэрэглэгчийн сегмент тус бүрт үнэ цэнэ бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний багц нь бизнес моделын чухал бүрдүүлэгч хэсэг болдог.

Иймд  энэ  хэсгийг  дэлгэрэнгүй  судлах  буюу  яагаад  хэрэглэгч  танай  комапанийн бүтээгдэхүүнд нөгөөгөөс илүү татагдаж буйн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй болдог.

Мөн тухайн үнэ цэнэ хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж, хэрэгцээг хангаж буй чадвар,компанийн хэрэглэгчидээ хүргэх давуу боломжуудыг авч үзнэ.

Файл татах


Гадаад орчны шинжилгээ хийх: Бизнес моделуид нь тодорхой нэг орчинд бүтээгдэж, мөн хэрэгждэг. Байгууллагынхаа орчны талаар сайн ойлголттой болох нь хүчтэй, илүү өрсөлдөх чадвартай бизнес модел боловсруулахад тусална.

Бизнес  моделуид  нь  тодорхой  нэг  орчинд  бүтээгдэж,  мөн  хэрэгждэг.  Байгууллагынхааорчны талаар сайн ойлголттой болох нь хүчтэй, илүү өрсөлдөх чадвартай бизнес моделболовсруулахад тусална.

Эдийн засгийн орчин улам бүр ээдрээтэй болж, асар тодорхойгүй байдал, зах зээлийнхүнд цохилтууд үүсч байгаа зэрэг  нь гадаад орчноо тасралтгүй тогтмол судалж байхыгшаардаж байна.

Гадаад орчны өөрчлөлтүүдийг сайн ойлгож, мэдэж байх нь түүнд дасан зохицсон илүү үрдүнтэй бизнес модел бүтээхэд тусална.

Бизнес  моделийн  орчны  талаар  илүү  сайн  ойлгоход

  1. Зах  зээлийн  хүчин  зүйлс
  2. Салбарын хүчин зүйлс гэсэн үндсэн 2 талбар дээр анхаарч ажиллах нь зохистой.

Файл татах


Дотоод орчны шинжилгээ хийх: Бизнес моделийг бүхлээр нь үнэлэх нь чухал боловч түүнийг бүрдүүлэгч нэгж бүрийг авч үзэх нь шинэчлэл хийх шаардлагатай байгаа эсэхийг илрүүлэхэд тус болно.

Бизнес моделийг бүхлээр нь үнэлэх нь чухал боловч түүнийг бүрдүүлэгч нэгж бүрийг авч үзэх нь шинэчлэл хийх шаардлагатай байгаа эсэхийг илрүүлэхэд тус болно.

Үүнийг хийхийн тулд уламжлалт давуу, сул тал, боломж, аюул (SWOT) шинижлгээг бизнес моделийн Хавтгайтай уялдуулвал үр дүнтэй.

SWOT шинжилгээ бол маш олон бизнесийн хүмүүсийн хувьд хэдийнэ танил зүйл.

SWOT шинжилгээг  Бизнес  моделийн  хавтгайтай  уялдуулан  хэрэглэснээр  байгууулагын бизнес модел болон бүрдүүлэгч хэсгүүдэд төвлөрсөн үнэлгээ хийх боломжийг олгодог.

SWOT нь дөрвөн том хэрнээ энгийн асуулт тавьдаг. Эхний хоёр нь танай байгууллагын давуу болон сул тал юу вэ? Энэ нь танай байгууллагыг дотроос нь шинжилнэ. Дараагийн хоёр нь ямар боломж болон аюул танай байгууллагад учирч байна вэ? Энэ хоёр нь танай байгууллагыг гаднаас нь шинжилнэ.

Файл татах


Бизнес модель ба OGSM загвар: Худалдааны компаний хуучин бизнес моделийг өөрчилж, шинэ хэрэгцээ, шинэ эрэлт дээр үнэ цэнийг тодорхойлж бизнес моделийг нь шинэчилж буй жишээ загвартай танилцана уу.

Файл татах

 

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших