Стратеги төлөвлөлт гэдэг байгууллага ба түүний хэлтэс нэгжүүдийн богино хугацааны үйл ажиллагааг хэтийн зорилго, зорилтод нийцүүлэн төлөвлөх, төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэх үйл явц юм. Стратеги төлөвлөлтийн маш олон төрлийн загвар, аргачлалууд байдгаас нилээд энгийн бөгөөд түгээмэл ашигладаг загвар нь OGSM юм.
OGSM гэдэг нь “Objectives” буюу зорилго, “Goals” буюу зорилт, “Strategies” буюу стратеги, “Measures” буюу хэмжих үзүүлэлт гэсэн 4 үгний товчлол бөгөөд тодорхой зорилго, зорилтуудад хүрэх арга зам, тэрхүү зорилго зорилтод хүрснээр бий болох үр дүнг уялдаатайгаар маш ойлгомжтой товчхон (ихэнхдээ ганцхан хуудсанд багтдаг) тодорхойлж, байгууллагын бүх гишүүдэд ойлгомжтой дүр зургийг бий болгодгоороо бусад арга хэрэслүүдээс давуу талтай байдаг.
Энэхүү загвар 1950-аад оноос хойш Япон улсад үүссэнээсээ хойш Японд төдийгүй олон улсад маш түгээмэл хэрэглэгдэх болсон бөгөөд Фортун 500-д багтдаг дэлхийн томоохон корпорациудад ч нэвтэрсэн байна. Тэдгээрийн тоонд Coca-Cola, Procter & Gamble, KPN,Reckitt Benckiser, Honda, Mars зэрэг корпорациуд ордог.
OGSM төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг нь зорилго, зорилт, стратеги, хэмжих үзүүлэлтүүдийг маш сайн бодож, оновчтой тодорхойлох явдал байдаг.
Зорилго - таны бизнесийн эрхэм зорилго, хэтийн төлөвт нийцсэн илүү урт хугацаанд хүрэхүр дүн байх ёстой
Зорилт - тухайн зорилгыг биелүүлэхэд чиглэсэн илүү нарийвчилсан шинжтэй байдаг
Стратеги - дээрх зорилго зорилтуудад хүрэх арга замыг тодорхойлж.
Хэмжих үзүүлэлтүүд - эдгээр стратеги хэрэгжиж байгаа эсэхийг шалгах хэрэгсэл болдог
OGSM төлөвлөгөө амжилттай хэрэгжих хамгийн чухал нөхцөл нь удирдлагын болон голажилтнуудын идэвхтэй оролцоо юм. Түүнчлэн илүү томоор, алсыг харж төлөвлөх явдалмаш чухал байдаг. OGSM төлөвлөгөөг 1 жилээр голчлон хийдэг ба улирал, хагас жилтутам үр дүнг нь хянаж нэмэлт тодотголыг хийж явбал илүү үр дүнтэй.