Маркетингийн судалгаа

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА АВАХ АРГУУД

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА АВАХ АРГУУД

2016.9.13

Зах зээл дээрх хэрэглэгчийг судлах нь бизнесийн байгууллагад хэрэглэгч худалдан авалт хэрхэн хийдэг, шийдвэр гаргахад нь юу нөлөөлдөг, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авахыг хүсэж байгаа талаарх бодитой мэдээлэлтэй  болоход тусалдаг. Хэрэглэгчийн судалгаа хийх олон арга хэрэгсэл байдаг хэдий ч  дийлэнх бизнесийн байгууллагууд цөөн хэдэн аргыг голчлон хэрэглэдэг.

  • Асуулга судалгаа
  • Фокус групп
  • Ганцаарчилсан ярилцлага
  • Ажиглалт хийх
  • Пилот тест

Шаардагдах зардалын хэмжээ, зарцуулах хугацаанаас  хамааран бизнесийн байгууллагууд дээрх аргуудаас сонгон хэрэглэдэг.

Асуулга судалгаа: Шаардлагатай мэдээллийг олж авахад чиглэсэн шууд асуултууд бүхий асуулга боловсруулан зорилтод сегментийг төлөөлөх  хэрэглэгчийн бүлгээс судалгааг авдаг. Бизнесийн байгууллага судалгаагаар цугласан мэдээлэл дээр шинжэлгээ хийж шийдвэр гаргалтандаа ашиглана.  Судалгааг хэдий олон хүнээс авна энэ нь судалгааны үр дүнг илүү бодитой болгодог.

  1. Асуулгыг  биечлэн авах – Биет бүтээгдэхүүн, сав баглаа боодол, сурталчилгааны материал, идэвхжүүлэлтийн аяны талаарх хэрэглэгчийн саналыг газар дээр нь тодорхойлоход энэ арга тохиромжтой. Асуулгыг биечлэн авхад судалгаанд оролцогчийн асуултуудад хариулах магадлал өндөр байдаг хэдий ч судлаачийн  цалин, бусад материалаас хамаарч өндөр зардал шаарддаг.
  2. Утсаар дамжуулан асуулга авах- Энэ арга нь биечлэн асуулга авахаас бага зардал, цаг хугацаа шаарддаг хэдий ч хэрэглэгч утсаар дамжуулж судалгаа өгөх тийм ч дуртай байдаггүй. Арван хүнтэй утсаар холбогдлоо гэхэд тэдний 3-4 хүнээс л судалгаа авах магадлалтай байдаг. Гэхдээ утсаар холбогдохдоо товч тодорхой мэдээллийг  найрсаг дуу хоолойгоор эмх цэгцтэй танилцуулж дээрх магадлалыг нэмэгдүүлэх боломжтой.
  3. И-мэйлээр дамжуулж асуулга авах- Зардалын хувьд дээрх аргуудаас харьцангүй бага хэмжээтэйг шаарддаг масс хэмжээний хэрэглэгчээс судалгаа авахад тохиромжтой. Хэрэглэгчийн судалгаанд оролцох магадлалын хувь маш бага бөгөөд зуун хүнд и-мэйл илгээхэд тэднээс 3-15 хүн л асуулгыг бөглөдөг. Гэхдээ судалгааны зардал багаар төсөвлөдөг байгууллагуудын хувьд  түгээмэл сонгогддог арга хэвээр байгаа.
  4. Интернет суваг ашиглан асуулга авах- Дээрх судалгааны аргуудтай харьцуулахад судалгааны хандалтын тоог таамаглах, цугларсан мэдээллийн бодитой эсэхийг батлах боломжгүй. Нийт массын хандлага, нийтлэг санаа бодлыг тодорхойлоход ашиглахад тохиромжтой.

Фокус групп: Байгууллага тодорхой хэдэн асуудлын талаар хэрэглэгчийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад энэ аргыг ашигладаг. Судалгаанд зорилтод сегментийн төлөөлөл болох 8-12 хүнийг фокус групп болгон сонгож судлаачийн удирдлаган доор харилцан яриаг 1-2 цагийн хугацаанд өрнүүлэх байдлаар мэдээлэл цуглуулдаг. Мөн судалгааны үйл явцыг давхар аудио, видео форматаар бичиж, оролцогчдын харилцаанд орж буй хандлагыг шинжлэн судалгааны үр дүнг баталгаажуулдаг.

Ганцаарчилсан ярилцлага: Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн санаа бодлыг дэлгэрэнгүй тодорхойлоход энэ арга тохиромжтой.  Нэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг нарийвчилсан хаалттай, нээлттэй асуултуудад хариулт авах байдлаар мэдээлэл цуглуулдаг бөгөөд дунджаар нэг цагийн хугацаанд үргэлжилдэг. Гарсан үр дүн нь зорилтод зах зээлийг төлөөлөх магадлал багатай.

Ажиглалт хийх: Ажиглалтын арга нь зорилтод сегментийн хэрэглэгчийн худалдан авалт хийх, ажиллах, амьдрах орчинд камер байршуулан видео бичлэг хийх байдлаар мэдээлэл цуглуулдаг. Хэрэглэгч судалгаанд оролцож байгаагаа мэдэхгүй байх нь судалгаагаар хэрэглэгчийн худалдан авах зуршил, амьдарлын хэв маягыг бодитойгоор тодорхойлох боломжыг бүрдүүлдэг.

Пилот тест: Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг туршихад энэ аргыг ашигладаг. Тодорхой сонгосон байршил бүхий үйлчилгээний газарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулж туршилтын борлуулалт хийх замаар хэрэглэгчийн хандлагыг тодорхойлно. Үүгээрээ бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх бууруулах шаардлагатай эсэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн хүлээлтэд хүрч чадаж байгаа талаар бодитой ойлголттой болох боломжтой.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших