Борлуулалтын талаарх үндсэн ойлголт

БОРЛУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

БОРЛУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

2016.9.13

Борлуулалт бол таваарыг мөнгөөр солих, төлбөрт тохирсон үйлчилгээг үзүүлэх, ямар нэгэн зүйлийг бусдад зарах үйл ажиллагаа юм. Борлуулалтыг нэг удаагийн ашиг олох үйл ажиллагаа гэхээсээ илүү урт хугацаанд талууд бие биедээ үр ашиг  өгөх тогтвортой харилцаа гэж ойлгож болно.

Бизнесийн байгууллагын хувьд борлуулалт бол:

  • Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох үндсэн хэмжүүр болдог.
  • Байгууллагын баялаг бүтээх чадварыг  тодорхойлогч үндсэн хүчин зүйл болдог.
  • Үйлдвэрлэгчийн хувьд хамгийн эцсийн шат дамжлаг байдаг.

Борлуулалтын зорилго гэж юу вэ? Зорилгын хүрээнд та ямар амжилтанд хүрсэн байхыг зорьж байна вэ?

  • Борлуулалтын зорилго нь бизнесийн байгууллагын борлуулалт хийх чадавхын боломжит дээд хэмжээгээр тодорхойлогддог. Энэ нь борлуулалтын гүйцэтгэлийн дүнг илүү хэмжээнд хүргэх зорилтыг агуулсан байгууллагын дунд болон богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө юм.

Энгийн жишээгээр тайлбарлавал гүйлтийн тамирчин дараагийн тэмцээнд  өөрийн 100 метрийн амжилт болох  0,98 секундийг  0,95 секундэд хүргэх зорилт тавихтай ижил юм.

  • Хэрвээ байгууллага борлуулалтын дүнгээ нэмэгдүүлэх зорилт тавих гэж байгаа бол хүрэх боломжтой эсэхийг сайн тооцох хэрэгтэй. Мөн зорилтод хүрэх нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг сайтар төлөвлөх  нь чухал. Жишээ нь: борлуулалтын хүчээ нэмэгдүүлэх, борлуулах ажилтаны чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулах, шаардлагатай материалыг нэмж төсөвлөх гэх мэт. Түүнчлэн хамаг нөөцөө шавхаж байж хүрэх борлуулалтын дүнг төлөвлөх хэрэггүй. Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь гэнэтийн зогсолтын эрсдэлээс сэргийлэх хамгийн зөв арга байдаг.

Энгийн жишээгээр тайлбарлавал гүйлтийн тамирчин ямар ч бэлтгэлгүй байж өөрийн 100 метрийн амжилт болох  0,98 секундийг  0,95 секундэд хүргэх зорилт тавих, зорилтондоо хүрэх гэж өөрийн биеийг эрсдэлтэй нөхцөлд оруулахтай ижил юм.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших