Хүний нөөцийн нийтлэл

Байгууллагын сэтгэл зүйд хөрөнгө оруулалт хий

Байгууллагын сэтгэл зүйд хөрөнгө оруулалт хий

2016.9.13

Хэнтэй хамтарч ажиллах вэ?: Бизнесээ амжилттай эрхэлж буй хэн бүхэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, эх орондоо төдийгүй дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөгч байх зорилт тавьдаг. Тэгвэл энэ зорилгын төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг хүн шиг өсөж хөгжих хүсэлтэй ажилтнуудыг хэрхэн сонгох вэ? Хэрхэн чадавхижуулж, тууштай ажиллуулах вэ?

Магадгүй бизнес эрхлэгч та энэ асуултыг өөртөө нэг бус удаа тавьж байсан байж болох юм. 

Үнэхээр ч чадваргүй, сэтгэлгүй нэгэнтэй хамтарч ажиллана гэдэг модон тэвнээр хувцас урлаж, бизнес хийхтэй адил юм.

Энэ асуудлыг томоохон компаниудад хүний нөөцийн мэргэжлийн баг хариуцан, судалж шалгаж, шийдвэрлэдэг бол цөөн хүнтэй жижиг дунд бизнeс эрхлэгчдийн хувьд ганц нэг удаа уулзах төдийд ажилтнаа сонгох нь бий.  Гэвч энэ нь томоохон эрсдэлийг дагуулдаг байна.

“ТОП” АЛДАА “ТОМ” ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГ

Алдаа Эрсдэл

Бусдын дам яриа, аман сурталчилгаа, хувь хүний хандлага дээр суурилах:

  • Манай найзын дүү /эсвэл дүүгийн   хүүхэд/, гадаадад төгссөн,   хэлний мэдлэг сайн,  тэр сайн ажилладаг  гэсэн гэх  мэт.

  • Ажил олгогчийн хувьд тухайн ажилтнаа  хэн болох, ямар чадвартайг нь сайтар судлаагүйн улмаас өөртөө өндөр хүлээлтийг бий болгож, улмаар хөдөлмөрийн бүтээмжид нь  урам хугарах
  • Танил талаараа ажилд орсон учир ажлын байр баталгаатай  хэмээн өөртөө сэтгэл ханах, идэвхи санаачилгагүй байх нь олонтаа.

   Садан төрлөө өөд нь татах гэсэн оролдлого:

  • “Хүний нохой идэхээр өөрийн...” гэсэн ардын зүйр үг бий. Иймээс ч ур чадвар, мэдлэг боловсролыг нь үл харгалзан хамаатан саднаараа багаа бүрдүүлэх 

  • Алба амины харилцаа холилдсоноор нэгэндээ шаардлага тавьж,  хариуцлага тооцох боломжгүйд хүрч,  улмаар бизнeсийн хэвийн үйл ажиллагаа нь эрсдэлд орох магадлалтай.

Ажилтнаа хэрхэн чадавхижуулж, сэдэлжүүлэхээ мэдэхгүй байх:

  • Ажилтнуудынхаа мэдлэгийн цар хүрээг тэлэх сургалтад хамруулж, шинэ санаа шилдэг туршлага нэвтрүүлэх боломжоор ханган, урам зориг өгч байхын оронд зөвхөн сайн ажиллахыг шаардах

  • Ажил олгогч тавьсан шаардлага нь биелэхгүй байгаад бухимдах, сэтгэл зүйн хямралд орох
  • Ажилтнаа халж хүний нөөцийн хомсдолд орох
  • Сайн ажилтнаа хэн нэгэнд алдах
  • Өрсөлдөх чадвараа алдаж байгууллагын үйл ажиллагаа доголдох сөрөг талтай.                                   
  • Бонус, тэтгэлэг, зугаалга, нийллэг, спортын арга хэмжээгээр л хүний нөөцийн идэвхижүүлэлтийг хязгаарлах:

/Ихэнх ажил олгогчид баярлуулчихсан юм чинь сайн ажиллах байлгүй гэсэн найдлага тавьдаг/

  • Богино хугацаанд сэдэлжүүлэх ч урт хугацаанд сэдэл болохгүй
  • Авах хандлага ажилтнуудад гүн суух
  • Санхүүгийн зардал ихсэх ч ажилтны бүтээмж хангалттай нэмэгдэхгүй байдаг.
  • Хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж чадахгүй байх:

/Сануулга өгсөн тул алдаагаа засах байх, ухаарсан байх гэх мэтээр асуудалд хандах/

Олон сарын сул зардал /цалин, урсгал зардал, тэтгэмж, бонус гэх мэт/ нэмэгдэнэ. Баримт: 100 ажилтантай байгууллагын жилийн алдагдал 150 сая төгрөг байна.

  • Хамт олны уур амьсгал сөрөгжиж, сэтгэл ханамжгүй ажилтнуудын тоо нэмэгдэх
  •  Буруу үлгэрлэл бий болох
  • Харилцагчдын сэтгэл ханамж буурч, тэднийг алдах
  • Байгууллагын нэр хүнд унах зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг.

 

Бид яах гэж бизнес эрхэлдгээ дахин саная: Эцсийн дүндээ амжилттай компаниудын нууц хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдлэгт оршдог. Харин тэр мэдлэг сайн ажилтныг хэрхэн таних мэдлэгээс эхтэй.

Хамгийн зөв шийдэл юу вэ?: Та бизнесээ “Бага чулуугаар их чулуу” гэдэг зарчмаар эхлүүлээгүй гэж үү? Энэ зарчим хүний нөөцийн удирдлагад ч үйлчилнэ.

  • Та БАЙГУУЛЛАГЫНХАА СЭТГЭЛ ЗҮЙН УДИРДЛАГАД ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ. Үүний тулд:
  • ҮНЭНИЙГ ОЛ /үнэлгээ хийх/: Үнэн бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй. Ажилтны бодит ур чадварт бодит үнэлгээ хийх нь өвчний оношийг хэр зөв тавьснаас эмчилгээний үр дүн шалтгаалдагтай адил.
  • ӨӨРЧЛӨЛТ ХИЙ /хөгжүүлэлт хийх/: Хүн хэлэхээс нааш гэдэг. Хэдий хийх ажлаа мэдэж байгаа ч хүн уйддаг, ядардаг, идэвх сулардаг.  
  • ТОГТВОРТОЙ БАЙЛГА /дэмжлэг үзүүлэх/: Ямар ч шинэ ажилтан орсон “зөв хүмүүжигдэх” системийг бий болго. 

Байгууллагын сэтгэл судлаач Ц.Энхжаргал

ЭН ПИ СИ ЭНД МАНДАЛ ХХK-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших