Гэрээ байгуулахад анхаарах зүйлс болон зөвлөмж

ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС, ЗӨВЛӨМЖ

ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС, ЗӨВЛӨМЖ

2016.9.13

1. Гэрээнд талуудын нэрийг тусгахдаа 

  • Компани буюу хуулийн этгээдийн хувьд нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээдийн нэр зэргийг заавал тусгах.
  • Иргэний хувьд овог нэр, хаяг, регистрийн дугаарыг заавал тусгах шаардлагатай. 

2. Гэрээ байгуулж байгаа этгээд нь гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсэхийг заавал тодорхойлох бөгөөд тодорхойлохдоо

  • Компанийн хувьд тухайн компанийн гэрчилгээ, дүрмээс.
  • Иргэний хувьд иргэний цахим үнэмлэхээс холбогдох мэдээллийг авах шаардлагатай. 

3. Эд хөрөнгө, түүнтэй холбоотой гэрээнүүдийн хувьд тухайн эд хөрөнгө, хувьцаа, түрээсийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч этгээд мөн эсэхийг эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, хувьцааны хувьд компанийн дүрэм, хувьцаа эзэмшигч гэдгийг нотлох бусад баримт, түрээсийн байр талбайн гэрчилгээ зэрэг баримтуудаар тодорхойлж гэрээнд тусгах шаардлагатай.

4. Гэрээ байгуулж байгаа тал нь итгэмжлэлээр гэрээнд гарын үсэг зурах тохиолдолд итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал, хугацаа, итгэмжлэлд тухайн эрхийн бүрэн олгосон эсэх зэргийг нягтлан шалгах шаардлагатай. 

5. Гэрээнд худалдан авах, захилан бариулах, түрээслэх, гүйцэтгэх ажлын талбайн хэмжээ, тоо ширхэг, эд хөрөнгийн нэр, төрөл, нэгжийн үнэ, нийт үнэ, үнэд орох бусад зардлууд (тээвэрлэлт, татварын хувь хэмжээ гэх мэт) заавал нэг бүрчлэн тохиролцон тооцож тусгах шаардлагатай.

6. Эд хөрөнгийн тухай аливаа мэдээллийг зөвхөн тухайн эд хөрөнгийн гэрчилгээний эх хувиас авах замаар тодорхойлох шаардлагатай. Жишээ нь:Сүүлийн үед барилгын компаниудтай холбоотой захиалгын гэрээнд захиалагч тал талбайн хэмжээг тусгаагүйгээс болж захиалан бариулсан орон сууцны м.кв-н зөрүүнээс үүссэн маргаан нэлээдгүй гарч байгааг анхаарах хэрэгтэй. 

7. Төлбөр тооцоотой холбоотой гэрээний зүйл, заалтуудад урьдчилгаа төлбөрийн хувьд хэзээ өгөх, үлдсэн хэсгийг ямар үйл баримт, үйлдэл, нөхцөлд өгөх эсэхийг тохиролцож энэ тухай гэрээнд нэг бүрчлэн тусгах, гэрээний төлбөрийг гадаад улсын мөнгөн тэмдэг, валютаар тохирч байгаа тохиолдолд тухайн үеийн ханшаар тооцон төгрөгөөр илэрхийлж гэрээнд тусгах, төлбөр төлсөн гэдгийг нотлох арга хэлбэрийг зөв сонгох, бэлэн бусаар төлбөр тооцоо гүйцэтгэхийг эрмэлзэх, бэлнээр хийх тохиолдолд баримт үйлдэх зэргийг анхаарах шаардлагатай. 

8. Хугацаа хэтрүүлэх буюу гэрээд заасан хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй, эд хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд Монгол улсын Иргэний хуульд заасан торгууль, алдангийн хэмжээг тодорхойлж гэрээнд тусгах шаардлагатай. 

  • Торгууль гэдэг нь “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”.
  • Алданги гэж “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”. Торгууль, алдангийн хувьд нийт дүн нь гүйцэтгээгүй 50 хувиас хэтэрч болохгүй.

9. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгө бусад этгээдэд барьцаалагдсан, эрх бүхий байгууллагаас битүүмжлэгдсэн эсэх болон бусад байдлаар үүрэг ногдуулсан үйл баримт байгаа эсэхийг нягтлах шаардлагатай. Мөн төлбөр тооцооны хувьд банкны эскроу дансны үйлчилгээ ашиглах нь зарим талаараа эрсдэл багатай байдаг. Хувьцаа худалдан авч байгаа тохиолдолд хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох өөрчлөлтийг компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгах шаардлагатай.

10. Гэрээний хавсралтаар гэрээтэй холбоотой нарийвчилсан зүйлүүдийг (гэрээний зүйлийн шинж, гүйцэтгэх ажил, загвар, төрөл гэх мэт) тодорхойлох тохиолдолд тухайн хавсралтыг гэрээ байгуулж байгаа талууд баталгаажуулах, хавсралтын дугаарыг гэрээнд зөв тусгаж байх шаардлагатай. 

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших