Хуулийн зөвлөмж

КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ

КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ

2016.9.13

ААНБ, компани үүсгэн байгуулах: Хуулийн этгээд буюу байгууллага нь үйл ажиллагааны чиглэл, зорилгоороо ашгийн төлөө болон ашгийн төлөө бус гэсэн үндсэн 2 төрөлд хуваагддаг. Аж ахуйн нэгж буюу ашгийн төлөө хуулийн этгээд нь компани, нөхөрлөлийн хэлбэрээр үүсгэн байгуулагдана. Аж ахуйн нэгж нь өмчийн байдлаас шалтгаалж нийтийн, хувийн, холимог гэж ангилна.   

Аж ахуйн үйл ажиллагаа буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь ихэвчлэн компани хэлбэрээр үүсгэн байгуулагддаг бөгөөд энэ нь дотроо хязгаарлагдмал хариуцлагатай (ххк) болон хувьцаат компани (хк) гэсэн 2 үндсэн төрөлд хуваагддаг. 

ААНБ, компани үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх: Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт өгнө. Үүнд:

  • Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
  • Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Үүсгэн байгуулах баримт бичиг /компанийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээ/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Дэлгэрэнгүй мэдээллийг www.burtgel.gov.mn цахим хаягаас үзэж болно. 

Компанийн эзэмшигчдийн хоорондох хөрөнгө, ашгийн хуваарилалттай холбоотой маргаантай асуудал: Компанийн бусад ашгийн төлөө аж ахуйн нэгжээс ялгарах гол онцлог нь компанийн эздийн оруулсан хөрөнгө тодорхой тооны хувьцаанд хуваагддагт оршино. Тухайлбал нөхөрлөлийн хувьд гишүүд нь нөхөрлөлдөө эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг бол компанийн хувьд хөрөнгө оруулагч нь тухайлсан эд хөрөнгийг өмчлөх эрх эдлэхгүй бөгөөд зөвхөн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр компанийн үйл ажиллагаанд оролцоно.     

Компани дээр гардаг нийтлэг маргаан нь компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцааны үнийг төлөөгүй атлаа шийдвэр гаргалтанд оролцох, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр хүчинтэй эсэх, компанийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл батлахтай холбоотой байдаг. Маргаан олон асуудлаар үүсч болох тул тухайлсан асуудлаар хуулийн зөвлөгөө анхнаас нь аваад явах нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол хүлээхгүй байх давуу талыг бий болгоно. 

Ногдол ашиг хуваарилах эсэхийг туз, хэх-аас олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд компанийн 1 хувиас дээш хувьцаа эзэмшигч компанийн үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. 

Гадны хөрөнгө оруулалттай компани байгуулахад юуг анхаарах вэ?:

  • Гадаадын хөрөнгө оруулсан байгууллагын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн шийдвэр
  • Хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ
  • Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалт болон холбогдох хууль тогтоомжийн дагуу монголулсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг зэргийг нэмж бүрдүүлнэ. 

Аж ахуйн нэгж үүсгэн байгуулж ажиллахаар төрөөс үзүүлэх хөнгөлөлт нөхцөлийн талаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн этгээдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хийх эрх зүйн үндэслэл бүрдээд байна. Хуулийн этгээд нь цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан өөрийн байгууллагын өөрчлөлтийг бүртгүүлэх боломжтой болсон. Улсын бүртгэлийн бүх үйлчилгээ болон лавлагаа, тэмдэгтийн хураамж, татвар төлөх зэрэг нь цахим хэлбэрт шилжсэн. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь шинээр байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээллэдэг болсон.  

Компанийн нууцлалын асуудал: Компанийн тухай хуульд компанийн нууцлалын талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй боловч Байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу компани нь өөрийн нууцад хамаарах мэдээллийг өөрөө тогтоох эрхтэй юм.  

Компани нь байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.

Хувьцаат  компани нь жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо болон Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг өөрийн үнэт цаас эзэмшигчийн хүсэлтээр танилцуулах үүрэгтэй.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй  танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших