Хуулийн зөвлөмж

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, АШИГ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЛИЦЕНЗИЙН АСУУДАЛ

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, АШИГ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЛИЦЕНЗИЙН АСУУДАЛ

2016.9.13

Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, анхаарах зүйлс: Гэрээний талуудын нэрийг гэрээнд тусгахдаа компани буюу хуулийн этгээдийн хувьд нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээдийн нэр зэргийг заавал тусгах, иргэний хувьд овог нэр, хаяг, регистрийн дугаарыг тусгах шаардлагатай. Мөн гэрээ байгуулж байгаа этгээд нь гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсэхийг заавал тодорхойлох бөгөөд ийнхүү тодорхойлохдоо компанийн хувьд тухайн компанийн гэрчилгээ, дүрмээс, иргэний хувьд иргэний цахим үнэмлэхээс холбогдох мэдээллийг авах шаардлагатай. Эд хөрөнгө, түүнтэй холбоотой харилцаатай хамаарах гэрээнүүдийн хувьд тухайн эд хөрөнгө, хувьцаа, түрээсийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч этгээд мөн эсэхийг эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, хувьцааны хувьд компанийн дүрэм, хувьцаа эзэмшигч гэдгийг нотлох бусад баримт, түрээсийн байр талбайн гэрчилгээ зэрэг баримтуудаас зөв тодорхойлж гэрээнд тусгах нь чухал юм. Түүнчлэн хэрвээ гэрээ байгуулж байгаа тал нь итгэмжлэлээр гэрээнд гарын үсэг зурах тохиолдолд итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал, хугацаа, итгэмжлэлд тухайн эрхийн бүрэн олгосон эсэх зэргийг нягтлан шалгах шаардлагатай.     

Гэрээнд худалдан авах, захилан бариулах, түрээслэх, гүйцэтгэх ажлын талбайн хэмжээ, тоо ширхэг, эд хөрөнгийн нэр, төрөл, нэгжийн үнэ, нийт үнэ, үнэд орох бусад зардлууд (тээвэрлэлт, татварын хувь хэмжээ гэх мэт) заавал нэг бүрчлэн тохиролцон тооцож тусгах шаардлагатай. Эд хөрөнгийн тухай аливаа мэдээллийг зөвхөн тухайн эд хөрөнгийн гэрчилгээний эх хувиас авах замаар тодорхойлох. Сүүлийн үед барилгын компаниудтай холбоотой захиалгын гэрээнд захиалагч тал талбайн хэмжээг тусгаагүйгээс болж захиалан бариулсан орон сууцны м.кв-н зөрүүнээс үүссэн маргаан нэлээдгүй гарч байгааг анхаарах хэрэгтэй. 

Анзын тухай, торгууль алданги, гэрээний хариуцлагын тухай: Төлбөр тооцоотой холбоотой гэрээний зүйл, заалтуудад урьдчилгаа төлбөрийн хувьд хэзээ өгөх, үлдсэн хэсгийг ямар үйл баримт, үйлдэл, нөхцөлд өгөх эсэхийг тохиролцож энэ тухай гэрээнд нэг бүрчлэн тусгах, гэрээний төлбөрийг гадаад улсын мөнгөн тэмдэг, валютаар тохирч байгаа тохиолдолд тухайн үеийн ханшаар тооцон төгрөгөөр илэрхийлж гэрээнд тусгах, төлбөр төлсөн гэдгийг нотлох арга хэлбэрийг зөв сонгох, бэлэн бусаар төлбөр тооцоо гүйцэтгэхийг эрмэлзэх, бэлнээр хийх тохиолдолд баримт үйлдэх зэргийг анхаарах шаардлагатай. Мөн хугацаа хэтрүүлэх буюу гэрээд заасан хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй, эд хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд Монгол улсын Иргэний хуульд заасан торгууль, алдангийн хэмжээг тодорхойлж гэрээнд тусгах шаардлагатай. Торгууль гэдэг нь “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” алданги гэж “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” Торгууль, алдангийн хувьд нийт дүн нь гүйцэтгээгүй 50 хувиас хэтэрч болохгүй. 

Гэрээний хавсралтаар гэрээтэй холбоотой нарийвчилсан зүйлүүдийг (гэрээний зүйлийн шинж, гүйцэтгэх ажил, загвар, төрөл гэх мэт) тодорхойлох тохиолдолд тухайн хавсралтыг гэрээ байгуулж байгаа талууд баталгаажуулах, хавсралтын дугаарыг гэрээнд зөв тусгаж байх шаардлагатай.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд уг хуульд заасан тусгай зөвшөөрөл шаардагдах аливаа үйл ажиллагааг эрхлэхэд энэхүү хууль болон тухайн салбарт шууд бодлого хэрэгжүүлж буй төрийн эрх бүхий байгууллагаас баталсан нарийвчилсан дүрэм, журам, стандартын дагуу тусгай зөвшөөрөл авсан байхыг шаардана. 

Мөн хуулийн 15, 16 дугаар зүйлүүдэд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, нийтлэг шаардлагыг зохицуулж өгсөн.    

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудал: 

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3-д тусгай зөвшөөрөл (хайгуулын болон ашиглалтын)-ийг шилжүүлэх хэлбэрүүдийг зохицуулж өгсөн байдаг.

Хэлбэрийн хувьд:

  1. Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх замаар.
  2. Эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татварт өлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлэх замаар.
  3. Уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлэх замаар тус тус тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжтой. 

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг зааж өгсөн байна. Шилжүүлэн авч буй тусгай зөвшөөрлийн хувьд хуульд заасан төлбөр, хураамжийг төлж байсан эсэх, тусгай зөвшөөрлийг бусад этгээдийн аливаа үүрэг ногдуулсан эсэх, битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хүчинтэй эсэх (хугацааны хувьд болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцлагдсан эсэх)-ийг нягтлах шаардлагатай.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших