Хууль эрх зүйн нийтлэл

БИЗНЕСИЙН ЭРХЛЭГЧДИЙН ХУУЛИЙН МЭДЛЭГТ

БИЗНЕСИЙН ЭРХЛЭГЧДИЙН ХУУЛИЙН МЭДЛЭГТ

2016.9.13

Татвар төлөгчийн хариуцлага ба татварын өршөөл, чөлөөлөлтийн тухай: Аливаа бизнесийг амжилттай эрхлэн явуулахад тухайн улс орны болон салбарын эдийн засгийн нөхцөл, орчнымэдлэг, мэдээллийн зэрэгцээ уг үйл ажиллагааг зохицуулж буй хууль, эрх зүйн орчны талаарх мэдлэг, мэдээлэлтэй нь нэн чухал ач холбогдолтой билээ.

Энэхүү цуврал нийтлэлүүдээр Монгол улсад бизнес эрхлэн явуулахад зайлшгүй шаардлагатай гэж бидний зүгээс үзсэн хууль эрх зүйн орчин, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллүүдийг хүргэхийг зорилоо.

Уг цуврал нь хэдий эрх зүйн ерөнхий мэдлэгийг энгийн байдлаар уншигчдад хүргэх үндсэн чиглэлтэй ч тухайн цаг үеийн эрх зүйн орчны өөрчлөлтүүдийн талаар мэдээлэх мөн ихээхэн ач холбогдолтой тулсэдэв сонголтын хувьд эрх зүйн системчлэл болон дараалалд баригдалгүй, тухайн үеийн нөхцөлд аль илүү ач холбогдолтой гэж үзсэн, эсхүл уншигчдын илүү сонирхсон сэдвүүдийг сонгохыг урьтал болгосон болно.

Энэ удаагийн сэдвээр аж ахуйн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол бүхий татварын эрх зүйн зарим асуудлыг, тэр дундаа 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаархасуудлыг хөндөж байна.

Татвараас зайлсхийх явдал ба хуулийн хариуцлага:  Татвар нь нэг талаас төр тогтоож,түүний эрх бүхий байгуулага нь хэрэгжүүлж буй нөгөө талаастатвар төлөгч болох хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс хуультогтоомжийн шаардлагыг өндөр хариуцлагын дор сахин биелүүлж улсын төсөвт мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх нэг талт харилцаа болно.Татвар нь нэг талт харилцаа болохын хувьд албадлагын шинжтэй.Төр нь татвар төлөгчийн мөнгөн хөрөнгийг эдийн засгийн шууд хариу төлбөргүйгээр хураан авдаг учраас татвартөлөгчийн сонирхол нь аль болох бага татвар төлөх,боломжтой бол төлөхгүй байхадчиглэсэн хандлагатай байдаг. Татвар төлөхөөс зайлсхийх тохиолдолд дараах сөрөг үр дагавар буюу хуулийн хариуцлага үүсдэг байна.

 

1. Татварын хариуцлага: торгууль ба алданги /Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл/

Татварногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

Түүнчлэн нөхөнтөлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.Өмнөх хууль тогтоомжид мөн “хүү” гэдэг ойлголт байсан ба одоогийн /2016 оноос хойш мөрдөх/ хууль тогтоомжоор хүү гэдэг ойлголт байхгүй байна.

Торгуулийн хувьд тогтмол заасан хувь хэмжээ байх бөгөөд нэг удаагийн шинжтэй 30% болон хугацаа хэтэрсэн хоног тутамд нэмэгдэх 0.1% гэсэн 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд хуулиар тогтоосон дээд хязгаар байхгүй байна. Харин алдангийн хувьд хувь хэмжээг жил бүр Засгийн газраас тогтоож байх дүн бөгөөд түүний хэмжээ нь төлөгдөөгүй татварын дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэсэн дээд хязгаартай байна.

Дээрх хариуцлагын арга хэмжээг татварын алба, татварын байцаагч нь өөрийн эрх мэдлийн хүрээнд авч хэрэгжүүлэх боломжтой байна. Хэрэв татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын маргаан таслах комисс, дараа нь шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

 

2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд татвар төлөхөөс зайлсхийх явдал нь гэмт хэрэг гэж үзэж дараах байдлаар тусгажээ. Үүнд: “166.1. Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

Татвараас зайлсхийх нь гэмт хэрэг болохын тулд дараах 2 нөхцөлийг хангасан байна. Үүнд:

1/ Их хэмжээний татвар ногдох орлого нуусан. Их хэмжээ гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125 – 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ/ЭХ-ийн 29.1/ буюу өнөөдрийн байдлаар 24,000,000 – 38,400,000 төгрөг болно.

2/  Санаатай үйлдэл: орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэрэг үйлдэл нь татвараас зайлсхийх санаа зорилгоор үйлдэгдсэн байх шаардлагатай.

Уг хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлогонуусан, эсхүлзохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон зэрэг нөхцөлд хүндрүүлэх бүрэлдэхүүн болж илүү хүн төрлийн ялууд оноохоор заасан байна.

 

3. Захиргааны хариуцлага

Татварын эрх зүйн зөрчлийг илрүүлэх, зөрчил гаргагчдад хариуцлага хүлээлгэх нь нэлээд төвөгтэй үйл ажиллагаа болно. Монгол орны хувьд татварын тогтвортой бус орчин, татвар төлөгчдийн тогтсон соёл төвшин зэргээс хамаарч татварын зөрчил нь ихээхэн өргөн тархсан үзэгдэл байдаг. Захиргааны хариуцлага нь тусгайлан зохицуулсан хуулийн дагуу эрүүгийн хариуцлага ногдуулахааргүй тохиолдолд эрх олгогдсон этгээдээс ногдуулдаг хариуцлагын хэлбэр юм. Захиргааны хариуцлага нь торгох, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах, баривчлах гэсэн төрөлтэй байна. Татварын Ерөнхий хуульд татвар ногдох орлогоо нуусан татвар төлөгчийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар заасан байдаг. Харин татвар ногдуулах орлогоо нуун дарагдуулах гэдэгт ямар үйлдэл хэлбэрээр байж болохыг тодорхойлсон байх ба үүнд биетээр нуух, үндэслэлгүйгээр бусад хуулийн этгээд, хувь хүнд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгах, нуух, үгүй болгох, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, нягтлан бодох бүртгэл хөтлөхгүй байх, эсхүл холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгох, хууран мэхлэх, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хийх, хуурамч өглөг үүсгэх, хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах гэж заасан. Тэгэхээр өмнө хэлбэрээр орлогоо нуун дарагдуулсан тохиолдолд ил гарган шинээр тайлагнах ба өмнө дурьдсан захиргааны хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байна.

Нэг талаас нийгмийн шударга ёсны зарчмыг хадгалах, нөгөө талаас эдийн засгийн үр ашгийг бий болгох, нийгмийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор улс орнууд татварын өршөөл үзүүлэх явдлыг хэрэгжүүлж иржээ.

Татварынөршөөл, чөлөөлөлтийн хуулиуд

Татварын өршөөл, чөлөөлөлтийн хуулиуднь улс орны татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн асгийг ил болгох зорилгоор татвар төлөгчдийн өмч хөрөнгийг хууль ёсны болгоход чиглэгдсэн хариуцлагаас чөлөөлөх явдал юм. Ингэж өршөөх, чөлөөлөх явдал нь олон улсын практикаас үзвэл ихэнхдээ татварын хууль тогтоомж болон түүний хэрэжүүлэлтийн системийн өмнөх үеийн алдаа гажуудлыг илрүүлж, түүнийг засан сайжруулах нөхцөлд хэрэглэдэг байна.

Татварын өршөөлийн үндсэн агуулга нь татвар төлөгчид төлөх ёстой татвар, эсхүл хөрөнгө орлогоо тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөхнэг удаагийн шинжтэй нөхцөлийг төр хуулийн үндсэн дээр санал болгодог байна.

Манай улсын хувьд анх 2007 оны“Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль”-аар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлж тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуулийн хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхөөр зааж байжээ. Мөн 2008 оны “Татварын өршөөлийн тухай хууль”-аар албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувийг заасан хугацаанд төлсөн татвар төлөгчдийг үлдсэн төлбөр болон захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлж байсан.

Дээрх 2 хууль нь адилхан татварын өршөөл, чөлөөлөлтийн асуудлыг зохицуулж байгаа боловч хоорондоо ялгаатай харилцааг зохицуулж байна.Эхнийх нь буюу 2007 оны хууль нь эдийн засгийн ач холбогдолтой буюу иргэд, хуулийн этгээдүүдийг нуугдмал байдалд байгаа үйл ажиллагаа, хөрөнгө орлогоо бүртгүүлэх, тайлагнах, цаашид татвараа хуулийн дагуу төлөхийг хөхиүлэн дэмжихийн тулд нэг удаа хариуцлагаас чөлөөлж, тэдгээрийг хууль ёсны бүртгэлд хамруулахаар заасан байна. Харин дараагийн хууль буюу 2008 оны хууль нь нэгэнт тайлагнагдсан буюу хяналт шалгалтаар тогтоогдсон өр төлбөр, түүнтэй холбоотойгоор оноосон болон оноохоорзавдаж буй хариуцлагаас чөлөөлсөн байна. Энэ нь жирийн гэмт хэргийн өршөөлийн хуультай төсөөтэй хууль болно.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль (2015): Хамгийн сүүлд буюу 2015 онд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 08 сарын 07-ны өдөр Улсын Их Хурал баталжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх тухай журмыг 2015 оны 08 сарын 31-ний өдөр Засгийн газар баталсан байх бөгөөд журамд хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг, лавлах утас, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт зэрэг шаардлагатай мэдээлэл, техникийн зохицуулалтыг агуулжээ.

Уг хууль нь агуулгын хувьд өмнөх 2007 оны “Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль”-тай төстэй буюу нуугдмал эд хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дураар бүртгүүлж, тайлагнахыг хөхиүлэн дэмжиж, тийм тохиолдолд тухайн тухайн хөрөнгө, орлогыг хууль ёсны болгож, иргэн, хуулийн этгээдийг албан татвар болон хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр заажээ. Мөн угхуульд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хариуцлагаас ч мөн чөлөөлөхөөр тусгасан байна.

Уг хууль хэрэгжих хугацаа нь хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацааг хамарсан байна.

Хуульд буюу чөлөөлөгдөх татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь 2015 оны 4 сарын 1-ээс өмнөх хугацаанд хамаарах, нуун дарагдуулсан, тайлагнаагүй бөгөөд урьд өмнө хяналт шалгалтаар илүүлэгдээгүй байсан татвар, хураамж, төлбөр, нийгмийн даатгал болно.

Татвар хураамж болон хариуцлагаас чөлөөлөх нөхцөл:

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:

Чөлөөлөгдөх зүйл:

1. Хуульд заасан бүртгэл хийлгээгүй, татвар төлөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлага

  • Захиргааны хариуцлага
  • Эрүүгийн хариуцлага

2. Сайндурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.

3. Татвараас чөлөөлөх

Чөлөөлөгдөх татвар

Чөлөөлөгдөхгүй татвар

1.   Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

2.   Хувь хүний орлогын албан татвар

3.   Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

4.   Нэмэгдсэн өртгийн албан татвар

5.   Онцгой албан татвар;

6.   Гаалийн албан татвар

Дээрх албан татвар, торгууль, алдангаас чөлөөлнө.

1.      Авто бензин, дизелийн түлшний албан татвар;

2.      Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

3.      Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

4.      Агаарын бохирдлын төлбөр.

5.      Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгоход улсын тэмдэгтийн хураамж.

6.      Ус бохирдуулсны төлбөр.

7.      Газрын тосны нөөц ашигласны төлбөр;

8.      Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

9.      Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар

10.  Улсын тэмдэгтийн хураамж;

11.  Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

12.  Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

13.  Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

14.  Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

15.  Газрын төлбөр;

16.  Галт зэвсгийн албан татвар;

17.  Нийслэл хотын албан татвар;

18.  Хог хаягдлын үйлчилгээний хураамж;

19.  Байгалийн нөөц ашигласны төлбөр

Тус хуулийн хүрээнд товчхондоо хамаарагдах этгээд, үйл ажиллагаа нь:

Албан татвар төлөгчөөр татварын албанд бүртгүүлэх, татвараа үнэн зөв төлөх: Хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд зохих бүртгэлийг хийлгэж, татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлоогүй тохиолдолд засах боломжтой ба ингэхэд хүү, торгууль алданги тооцохгүй эрүүгийн болоод захиргааны хариуцлага тооцохгүй байна.

Ажил олгогчоор нийгмийн даатгалд бүртгүүлэх, зохих төлбөрөө үнэн зөв төлөх: Үйл ажиллагаа явуулж, ажилтан ажиллуулж байгаа тохиолдолд бүртгүүлэн, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогыг нуусан болон хэмжээг бууруулсан тохиолдолд ил тод болгон нөхөн төлнө. Ингэхэдээ торгууль алданги төлөх хариуцлагаас чөлөөлж байгаа юм.

Эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэх: Нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө орлогоо ил болгох тохиолдол энд хамаарах ба холбогдох эрүүгийн болоод захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх юм.

Санхүү тайлангаа үнэн зөв гаргах: Холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүү тайлангаа зөв гаргах нь хувь хүн, хуулийн этгээдийн үүрэг бөгөөд ямарваа шалтгаанаар буруу худлаа гаргасан тохиолдолд сайн дураар үүнийгээ тайлагнаснаар эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх буюу хүү торгууль алданги төлөхгүй юм.

Хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлэх: Монгол улсын хил гаалиар зохих журмын дагуу оруулж ирээгүй хөрөнгөө ил гарган  сайн дураар тайлагнаснаар холбогдх хариуцлагаас чөлөөлөгдөнө.  ажиллагааг хамарсан байна. 

Дээр дурьдсан үйл ажиллагаанд заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт хамаарах мэдээллийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглож, ингэж чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон болно.

 

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших