Мөнгөн урсгал

МӨНГӨН УРСГАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

МӨНГӨН УРСГАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

2016.9.13

Хөрөнгө оруулагчид орлогын тайланд бус бизнесийн мөнгөн урсгалд ач холбогдол өгдөгийн учир юу вэ?: Мөнгөн урсгал нь таны бизнесийн үйл ажиллагааны нийт мөнгөн  орлого болон бизнестээ зарцуулсан нийт мөнгөн зарлагыг харуулдаг. Орлогын тайланд тусгагдсан цэвэр ашиг нь зөвхөн бүртгэлийн ашиг  байдаг.  Санхүүгийн бүртгэлийг аккруэл сууриар бүртгэдэг. Аккруэл суурь гэдэг нь мөнгөний орох гарах хөдөлгөөнд үндэслэгдэж бус гүйлгээ гарсан тухай бүр бүртгэхийг хэлдэг. Одоо  үүнийг жишээн дээр ойлгоцгооё.

Танай байгууллага а компанид 1 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд тус компани 80%-ийн урьдчилгаа өгч, үлдсэн 20%-иа сарын дараа төлөхөөр болжээ гэж үзье.    

Үүнийг орлогын тайланд тусгахдаа  гэрээний нийт дүн болох 1 сая төгрөг нь борлуулалтын орлого болж бүртгэгдэнэ. Харин урьдчилж төлөгдсөн 0,8 сая төгрөг нь таны мөнгөн урсгалын тайланд орох бол үлдэгдэл 0,2 сая төгрөг нь балансад авлага гэж бүртгэгддэг.    

Үүнээс үзэхэд орлогын тайланд бүртгэгдсэн орлого нь 100% мөнгөөр төлөгдөөгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл авлага өндөртэй байгууллагын орлогын чанар муу тул цэвэр ашигт үндэслэн зээл олгох шийдвэр гаргах нь эрсдэлтэй юм.

Дээрх жишээнээс харвал зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид цэвэр ашгийг тань харахаас илүүтэйгээр ирээдүйд таны бизнес хэр их мөнгийг суллах боломжтойд буюу мөнгөн урсгалын тайланд тань үндэслэн шийдвэрээ гаргадаг байна.

Иймд бизнес эрхлэгч та цэвэр ашгаасаа илүү мөнгөн урсгалын тайлангаа тогтмол төлөвлөж, энэхүү төлөвлөгөөтэйгээ гүйцэтгэлээ уялдуулж сайжруулснаар, мөнгө дутагдах эсвэл их хэмжээний мөнгийг дансандаа ашиглахгүй  үнэгүйдүүлэхээс хамгаалж чадна.

 

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших