Мөнгөн урсгал

МӨНГӨН УРСГАЛАА ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

МӨНГӨН УРСГАЛАА ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

2016.9.13

Мөнгөн урсгалын тооцоолол

1. Мөнгө (эхний үлдэгдэл)+ Үйл ажиллагааны мөнгөн орлого= Бэлэн мөнгөний нөөц

2. Бэлэн мөнгөний нөөц – Үйл ажиллагааны мөнгөн зарлагын дүн =Цэвэр мөнгөн урсгал

3. Цэвэр мөнгөн урсгал – Хөрөнгө оруулалт, Санхүүгийн мөнгөн урсгал = Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл

Мөнгөн орлого гэж юу вэ?

1. Бэлэн борлуулалт. Энэ нь борлуулалтын орлогоос тухайн хугацаанд бэлнээр компанид төлөгдөж орж ирсэн мөнгө

2. Авлага цуглуулалт. Өмнөх хугацаанд борлуулсан бараа, үйлчилгээний төлбөр компанид төлөгдөж орж ирсэн мөнгө

3. Зээл болон бусад. Зээл олголт болон өр төлбөрөөр санхүүжигдэх орлого, хөрөнгө борлуулсны дараах орлого гэх мэт

Мөнгөн зарлага гэж юу вэ?

1. Үйл ажиллагааны мөнгөн зарлага 

Худалдан авалт.Тухайн хугацаанд худалдан авсан барааны үнийг төлсөн төлбөр Үйл ажиллагааны зардлууд. Үйл ажиллагааны зардлын бодит мөнгөн зарлагуудыг тооцон жагсаах        

2.  Хөрөнгө оруулалтын болон  санхүүгийн мөнгөн зарлага

Зээлийн төлбөр, үндсэн хөрөнгө худалдан авсны төлбөр, төсөл эхлүүлэх зардал (тоног төхөөрөмж суурилуулах, сургалтын зардал, туршилт тохируулга хийх зардал гэх мэт), компанийн эзний мөнгө татан авалт (ногдол ашиг)

Хэрэв та банкнаас зээл авахыг хүсэж байгаа бол банк нь мөнгөн урсгалын төлөвлөгөөг сар бүрээр эхний 1 жил,  улирал бүрээр дараагийн 2 жилийг бэлтгэсэн байхыг шаарддаг. Харин та мөнгөн урсгалаа хянахыг хүсвэл долоо хоног бүрээр урьдчилж төсөөллөө гаргаарай. Ингэснээр та төлөвлөгөөгөө бодитоор биелүүлэх боломжтой юм. Ялангуяа сар бүр мөнгөн урсгалын төлөвлөгөөгөө гаргаснаар сарын дундуур мөнгөгүйддэг компаниудад энэ байдлаа удирдах, мөнгөний дутагдалд орохгүй байх зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг олгодгоороо МӨНГӨН УРСГАЛЫН ТӨСӨӨЛӨЛ нь чухал

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших