Санхүүгийн шинжилгээ

САНХҮҮГИЙН ЦОГЦ ШИНЖИЛГЭЭ БА ТӨСӨӨЛӨЛ ХИЙХ

САНХҮҮГИЙН ЦОГЦ ШИНЖИЛГЭЭ БА ТӨСӨӨЛӨЛ ХИЙХ

2016.9.13

Бизнес эрхлэгчдийн хувьдирээдүйнбизнесээ өргөжүүлэх, нэгэнт эзэлсэн зах зээлээ тогтоон барих урт болон богино хугацааны зорилтоо заавал тодорхойлж, түүндээ хүрэх стратегиэ боловсруулан, биелэлтэндээ хяналт тавих нь хамгаас чухал юм. 

Үүнд чиглэсэн олон талт арга хэмжээг компаниуд авдаг ч санхүүгийн зүгээс хийгдэх хамгийн чухал арга хэрэгсэл нь САНХҮҮГИЙН ЦОГЦ ШИНЖИЛГЭЭ буюу МАСТЕР ТӨСӨВ юм. 

Мастер төсөв гэдэг нь үйлдвэрлэл, борлуулалт болон удирдлага, хүний нөөцийн зардал, мөн шинээр хийх хөрөнгө оруулалтын болоод санхүүжилтийн... зэрэг тусдаа хийсэн төсвүүдийг нэгтгэн, бизнесийг бүхэлд нь төлөвлөж, тоон утганд хөрвүүлсэн төсвийг хэлдэг. Мастер төсвийн эцсийн гарц нь баланс, орлого, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангууд байдаг. 

Мастер төсвийг ашиглаж тухайн компанийн ирээдүйн зорилго, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар бизнесийн эзэн, удирдах ажилтнууд, зээлдэгчид болон боломжит хөрөнгө оруулагчид бүрэн ойлголттой болдог байна. Улмаар уг компанид зээл олгох, хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ гаргадаг юм. 

Хөрөнгө оруулагч нар шийдвэр гаргахдаа санхүүгийн альтайланг илүүд үздэг вэ?: Банкны хувьд зээл хүсэгч компанийн “Мөнгөн урсгал”-дүндэслэн зээл олгох эсэх шийдвэрээ гаргадаг. Учир нь тухайн компани хуваарьт зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадах уу? гэдэг асуултад хариулах гол үзүүлэлт нь тайлант хугацаанд сулрах мөнгөний хэмжээ байдаг. Иймд  Мөнгөн урсгалыг  үнэн зөв бодитой төсөвлөхийн тулд эхлээд заавал баланс болон орлого үр дүнгийн тайланг төсөвлөх нь зүйтэй юм. 

Танай компанийн хувьд борлуулалтын хэдэн хувь нь авлага болдог, бараа материалын зохистой нөөцийн хэмжээг зөв тодорхойлсон уу? Бэлтгэн нийлүүлэгчидтэй оновчтой төлбөрийн нөхцөлийг тохиролцож, төлбөрөө хугацаанд нь төлж чадаж байна уу? зэрэг нь таны Мөнгөн гүйлгээний тайлангаа зөв төсөвлөсөн эсэхийг тодорхойлох  боломжийг зээлдүүлэгчид олгодог. 

Хөрөнгө оруулагчдын хувьд мөн адил тухайн компанийн цэвэр ашгаас илүүтэйгээр, ирээдүйд орж ирэх мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтад нь эргэж орж ирэх өгөөжийг үндэслэж шийдвэрээ гаргадаг. 

Бидний бэлдсэн энэхүү жишээ нь мастер төсвийг энгийн ойлгомжтой хувилбар  руу шилжүүлсэн, төсөвлөлт тань оновчтой болсон эсэхэд хариулж өгч чадахуйц санхүүгийн тайлан шинжилгээний гол үзүүлэлтүүдийг багтааснаараа онцлогтой юм. 

Мөн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийг ирэх жилүүдийн төсөвлөлттэй харьцуулж харах боломжтой нь эдийн засгийн шийдвэр гаргах бүх талуудад хэрэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. 

Мастер төсвөөс бэлтгэгдсэн Мөнгөн урсгалын төсөвлөлтийг бодит байдал дээр хэрхэн өдөр тутам хянах вэ? гэдгийг Мөнгөн урсгалын төсөөллийн форматаар бэлтгэсэн болно. Иймд  бизнес эрхлэгч та мастер төсвөө бэлтгэж дууссаны дараа уг файлтай танилцаж, тайлбарыг нь уншина уу.

Загвар хэрэгсэл харах
Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх

Тооцоолуур үзэх

Хугарлын цэгийн шинжилгээ
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.
Цааш унших
Бэлэн мөнгөний эргэц
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Үйл ажиллагааны зардлын түвшин
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.
Цааш унших
өрийн харьцаа
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.
Цааш унших
Мөнгөн урсгалын тайлан
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.
Цааш унших
Нийт хөрөнгийн өгөөж
Компаний олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад хэдий хэмжээнд байгааг тогтоож, мөн компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг илтгэнэ.
Цааш унших
Ажлын капиталын үзүүлэлт
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.
Цааш унших
Ашгийн түвшин
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.
Цааш унших