Хугарлын цэгийн шинжилгээ

2016.9.24
Таны бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангах чадахийг харуулна.


Тооцооллын зөвөлгөө

Хугарлын цэгийн шинжилгээгээр борлуулалтын орлогын хэмжээ нь нийт гарсан зардлаа хэзээ нөхөж дуусаад, хэдийнээс эхлэн ашиг олохыг тогтоож өгдөг. Хугарлын цэг гэдэг нь зардал, орлого хоёрын тэнцүү байх тэр цэг бөгөөд ашиг алдагдлыг зааглаж харуулдаг. Компаниуд тодорхой хугацаагаар ашгаа төлөвлөдөг хэдий ч хугарлын цэгийн ойлголтыг тэр бүр ашигладаггүй байна.

Жишээ нь шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болвол хэдийг борлуулснаар ашигтай болж эхлэх вэ, байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлснээс гарах тогтмол болон хувьсах зардлын өөрчлөлт нь борлуулалтанд хэрхэн нөлөөлөх вэ гэх мэт.

Хэрэв борлуулалт нь хугарлын цэгээс доош орвол алдагдалд орно. Компаниа алдагдалд орохоос өмнө борлуулалтаа төлөвлөсөн түвшнээс бууруулахгүй байх нь чухал юм. Хугарлын цэгийн шинжилгээ нь түүхэн мэдээлэл болон төсөвлөгдсөн зардал, борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэгддэг. 

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх