Ашгийн түвшин

2016.9.24
Таны бизнес 1 төгрөгний борлуулалтын орлогоос хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.


Тооцооллын зөвөлгөө

Үйлчилгээ үзүүлж эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж олсон орлогоос түүнийг бий болгоход зарцуулсан зардлыг хасвал үлдэж буй хэсэг нь таны ашиг юм. Компани үлдэж буй ашгаараа ирээдүйн өсөлтөндөө хөрөнгө оруулж эсвэл компаний хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт өгөөж хэлбэрээр тарааж болно.

Борлуулалт хичнээн өндөртэй ч ашиг олж чадахгүй байгаагаас бизнес удахгүй хүнд байдалд орж болзошгүй. Ашгийн түвшин багатай компани зардлын хяналт хангалтгүй эсвэл үнийн буруу бодлоготог илтгэнэ. Цэвэр ашгийн түвшинг компани дотроо бизнесийн нэгжүүд, бүтээгдэхүүн үйлчилгээгээр нь задалж харснаар хувь нэмрийг нь тооцож болдог. Салбаруудын ашгийн түвшин харилцан адилгүй. Компаниудын хувьд өрсөлдөгчидөөсөө өндөр байх тусам сайн. Компаний нийт ашгийн түвшин тогтвортой байх хэрэгтэй. Тухайн салбарт бүтээгдэхүүний өртөг, эсвэл үнийн бодлогод нөлөөлөхүйц гэнэтийн огцом өөрчлөлт гараагүй л бол компаний нийт ашгийн түвшин хэлбэлзэх учиргүй юм.

Худалдааны нэмэгдэл болон нийт ашгийн түвшин нь хоорондоо ялгаатай ойлголтууд бөгөөд нийт ашгийн түвшин бол борлуулалтын үнийн тодорхой хувь байхад харин худалдааны нэмэгдэл нь зардлын хувь байхаар тооцогддог. Бизнес эрхлэгчид худалдааны нэмэгдлийн хувийг ашгийг хувь мэтээр ташаа ойлгодог нь алдаа болдог.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх