Ажлын капиталын үзүүлэлт

2016.9.24
Таны бизнест ашиглагдаж буй хөрөнгө эсвэл эзэмшиж буй хөрөнгөөсөө хэр хэмжээний ашиг хүртэж байгааг харуулна.

Эргэлтийн харьцааг 1 ээс их байвал эерэг, харин 1 ээс бага байвал сөрөг гэж үзнэ. Эргэлтийн харьцаа нь компани богино хугацааны өр төлбөрөө барагдуулах хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй байгааг харуулна. Эргэлтийн харьцаа эерэг бол компаниуд бизнесээ өргөжүүлж үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Харин сөрөг байгаа тохиолдолд бэлэн мөнгөний урсгалаа сайжруулаханд анхаарх шаардлагатай болно.


Тооцооллын зөвөлгөө

Санхүүгийн эх үүсвэрийг оновчтой, зөв ашиглаж, өндөр ашигтай ажиллахын тулд эхлээд эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг зөв тодорхойлж, үр ашгийг нь урьдчилж тооцсон байх нь зүйтэй байдаг.

Ажлын капиталын үзүүлэлтийг ашигласнаар эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхдээ ямар харьцаатайгаар эх үүсвэрийг ашиглахаа мэддэг болно.

Мөн компани түүхий эд материалын худалдан авалтын төлбөрөөс эхлээд бэлэн бүтээгдэхүүний борлуулалт хийж авалага цугларан орж ирэх хугацааг мөчлөг гэж нэрлэж бага байлгахад анхаардаг. Хэрэв компани эргэлтийн хөрөнгө эх үүсвэрээсээ их байвал эерэг ажлын капиталтай гэж үзэх ба энэ тохиолдолд эргэлтийн хөрөнгийн зарим хэсэг нь эргэлтийн эх үүсвэрээр санхүүжигдэж үлдсэн хэсэг нь урт хугацаат эх үүсвэрээр санхүүжигдэж байна гэсэн үг. Эсрэгээрээ сөрөг ажлын капитал гэж нэрлэгдэх болно. 

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх