Мөнгөн урсгалын тайлан

2016.9.27
Хэрэглэгчээс орж ирэх борлуулалтын орлого болон бусдад төлөх зардлын урсгалыг хугацааны хувьд хэрхэн зөв удирдах тухай ойлголт юм.


Тооцооллын зөвөлгөө

Мөнгөн урсгалаа төлөвлөж чадсанаар бэлэн мөнгөний дутагдлыг урьдчилан харж шийдвэрлэх боломжтой болно. Өмнөх хугацааны түүхэн мэдээлэл эсвэл харьцуулсан мэдээлэл дээр үндэслэн таамаглалаа гаргах.

жишээлбэл нийлүүлэгч хэдэн сард ямар хэмжээний захиалга өгөх, үүнд улирлын нөлөөлөл хэрхэн орох, манай хэрэглэгчид төлбөрөө хэдий хугацаанд төлөх, авлага хугацаандаа хийгдэх боломжтой эсэх, зээлийн төлөлт, бусад өглөгөө ямар хугацаанд барагдуулах гэх мэтээр тооцно гэсэн үг.  

1.Авлагыг бэлэн мөнгө болох хугацааг богинсгох: Борлуулалтын тодорхой хувь авлагаар хийгдэх нь түгээмэл. Энэ тохиолдолд авлага цугларах хугацааг богинсгоход анхаарч шаардлагатай тохиолдолд тохирсон арга хэмжээнүүдийг авч болно.

2.Өглөг, өр төлбөрөө удирдах: Борлуулалтын орлого өсөх үед зардал мөн нэмэгддэг. Энэ үед зардлаа сайтар хянах шаардлагатай болох ба бэлэн мөнгийг үр ашигтай зарцуулах, нийлүүлэгчидтэй төлбөрийн нөхцөлөө тохирох нь мөнгөний урсгалаа сайжруулахад ач холбогдолтой

3.Бэлэн мөнгөний дутагдал: Бизнест тодорхой хугацааны дараа бэлэн мөнгөний дутагдал үүсэж болзошгүйг урьдчилан тооцоолсноор цагийг нь тулгаж биш эртнээс энэ асуудлаар хөөцөлдөх нь тохиромжтой байдаг. Учир нь боломжит сонголтуудыг судлаж шийдвэр гаргах хугацаа байна гэсэн үг.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх