өрийн харьцаа

2016.9.27
Компаний өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг ямар харьцаагаар ашиглаж буйг харуулж санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм.


Тооцооллын зөвөлгөө

Компани нь хөрөнгө оруулалт татах болон зээл авах гэсэн 2 аргыг ашиглан үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Компанид оруулсан хөрөнгөнөөс хэтэрсэн өр төлбөртэй байх нь түүнийг зээлээр түлхүү санхүүжүүлж ирснийг илтгэнэ.

Компани зээл авах зардал болон хүүгийн төлбөрөөсөө давсан хэмжээний ашиг олж буй бол энэ нь ашигтай сонголт байж болно.

Гэхдээ өр төлбөрийн харьцааг сайтар тооцоогүйгээс бизнесийг хүнд байдалд оруулж олсон ашгаараа их хэмжээний зээлийн хүү төлөхөд хүргэдэг.

Нөгөө талаас өрийн харьцаа бага байх нь компани гадны нэмэлт санхүүжилтэд түшиглэн илүү ашиг олж болох байсан боломжоо алдаж буйг харуулж байдаг. Өрийн харьцааг нэг ажил салбарт ажилладаг компаниудын хооронд харьцуулалт хийж ашиглах нь зүйтэй.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх