Үйл ажиллагааны зардлын түвшин

2016.9.27
Компаний өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулах ба үйл ажиллагааны зардлаа хэрхэн удирдаж буйг илтгэдэг үзүүлэлт юм.


Тооцооллын зөвөлгөө

Компаний өдөр тутмын үйл ажиллагааг явуулахтай холбоотой гардаг бүх зардлыг энд багтаан ойлгож болно. Үйл ажиллагааны зардал бага байх тусам компаний ашиг өндөр байна.

Үйл ажиллагааны зардлын урт хугацааны өөрчлөлтийн хандлага тухайн компани үйл ажиллагааны зардлаа өсгөлгүйгээр борлуулалтын орлогоо өсгөх чадвартай эсэхийг илтгэж байдаг. Эндээс тухайн бизнесийн өсөлтийн чадамж харагддаг.

Судалгаа хөгжүүлэлтийн төсөл гэх мэт ирээдүйд үр өгөөжөө өгөх өндөр үр дүнтэй нэг удаагийн зардлуудыг сайтар тооцоолох шаардлагатай ба тухайн хугацааны үйл жиллагааны зардлын харьцаанд хүчтэй нөлөөлж, харьцаа үзүүлэлтийг алдагдуулдгийг анхаарах хэрэгтэй. Нэг салбарын хоорондын харьцуулалт хийх нь зүйтэй.

Банкны зөвлөх ажилтантай холбогдох
Манай ажилтан тантай ажлын 2 хоногийн дотор холбогдож хариу өгөх болно.

Та онлайн хүсэлтийг бөглөөд илгээнэ үү.
Урилга
Голомт SME 11 сарын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэдэв: Өрсөлдөөний 5 хүчийг бизнес удирдлагад ашиглах нь

Зочин: Гүнгэрваа ХХК үйл ажиллагаа харилцан захирал Д. Ариунсанаа
Бүртгүүлэх